Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Мэдлэгийн өдөр “тусгай боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Москвагийн нэгэн сургуульд очжээ. Хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн ангид сургадаг байна. Татах өвчин, хүүхдийн тархины саа өвчин, хараа муу, анхаарал дутагдлын хамшинж өвчин, аутизм зэрэг өвчтэй 17 хүүхэд эрүүл хүүхэдтэй хамт сурч байна. Сургуулийн барилгад тэргэнцэртэй явах цахилгаан шат, тусгай ширээ сандал зэргийг байрлуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй багш нар ч мөн хичээл зааж байна. Тус сургууль нийслэлийн хүмүүнлэг, техник зэрэг дөрвөн их дээд сургуультай хамтран ажилладаг. Тус сургуулийн бүх төгсөгч энэ жил улсын нэгдсэн шалгалтаа амжилттай өгчээ.