“Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор янз бүрийн үед алс хол, оньсого шиг улсын талаар сонсогчдод танилцуулж байсан сонирхолтой, гайхамшигтай хүмүүсийн талаарх нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. “Москвагийн дуу хоолой” болж байсан хүмүүсийн дунд янз бүрийн шалтгаанаар эх орноосоо явсан гадаадынхан байсан юм. 1930-аад оны дундуур “Москвагийн радиод” янз бүрийн орны коммунист намыг нэгтгэсэн олон улсын байгууллага болох Коминтернийн гишүүн испаничүүд, тэдний үр хүүхэд ажиллах болжээ. Испанид 1936-1939 онд иргэний дайн дэгдэсний дараа тэд Москвад орогнол олсон байна. Хэдэн арван жилийн дараа радиод орос, испани хоёр хэлтэй тэдний үр хүүхэд ажиллах болжээ. Тэдний нэг манай өнөөдрийн баатар Мигель Бас юм. Залуучууд 1970-аад онд рок-н-ролл хөгжмийг шимтэн сонсдог байлаа. Тэр үед хэдэн аккорд сурахаар гартаа гитар бариагүй хөвгүүнийг олоход бэрх байсан. Мигеаль Бас илүү сайн тоглох болж, испаниар дуулдаг хамтлагт гитар тоглодог байв. Насаар ахмад найзууд нь залуусын тоглохыг сонсоод, радиогийн испани хэлний редакцид бичлэг хийлгэхийг урьжээ. Мигель ийнхүү тохиолдлоор “Москвагийн радиод” орж, олон жил энд ажилласан байна. Эхлээд хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэж, тун удалгүй нэвтрүүлэгчээр ажиллаж, нэвтрүүлэг бэлтгэх болжээ. Надад аз таарсан гэж би боддог. Испани хэлээр нэвтрүүлэг дамжуулж эхэлж байсан тэр хүмүүстэй би таарсан юм. Тэд гайхалтай хүмүүс байсан. Тэд мэргэжлийн сэтгүүлч биш, янз бүрийн байдлаар радиод ажилд орсон хүмүүс байсан гэж Мигель Бас ярив. Генерал Франко Испанийн засгийн эрхэнд гарах үед худалдааны хөлгийн испани ахмадуудын нэг задгай тэнгист байжээ. Хөлгийг Франкийн талын фашистуудын мэдэлд өгөхгүйн тулд Одесс хотод аваачсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхэд тэр Алс Дорнодод очиж, хөлгийн ахмад болоод дайны үед тусламжаар олгосон хөлгийг ахалж, тэнд ажиллах болжээ. Усанд живэх аюултай тул тэрээр цуваагаар зорчих хөлөгт ажиллахаас татгалзсан юм. Цуваа хөлөгт ажиллахаас татгалзаж байгаа хүн гадаадын тагнуул байхаас гарцаагүй хэмээн тухайн үед удирдлагуудын нэг нь боджээ. Тэгээд түүнийг Сибирьт цөлсөн байна. Цөллөгөөс ирээд тэр радиод ажиллажээ. Ийм л хүмүүс “Москвагийн радиог” байгуулж байсан.  Радиогийн шууд утгаар сурвалжлага, мэдээний аль нь ч миний сонирхолыг татаагүй. Харин гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн ажилтнуудын мэргэжлийн хэсэг болох уран бүтээлийн ажил миний сонирхолыг татаж байсан гэж Мигель Бас хэллээ. Бид сонсогчдод улс орны амьдралын сүүлийн үеийн үйл явдлаас гадна ер бусын баялаг соёлтой танилцуулж байсан.  Бид Пушкин, Лермонтовын талаар сайхан нэвтрүүлэг бэлтгэж, дамжуулдаг байв. Бид өөрсдөө шүлэг, өгүүллэг орчуулж, хэн нь ч жүжигчин биш хирнээ радио жүжиг тавьж байсан. Саяхан миний оролцсон “Василий Теркин” испани хэл дээрх радио жүжгийг дахин бичиж өгнө гэж амласан. Үнэхээр сайхан жүжиг болсон. Бидний ажил уран бүтээлийн, их сонирхолтой байсныг би хэлэх байна. Дор бүрнээ бүгд ямар нэг зүйл сэдэхийг хүсч байлаа. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод ямагт онцгой уур амьсгал ноёлдог. Янз бүрийн үндэстэн, соёлтой хүмүүс өөр хорондоо ойлголцож, ярилцдаг. Бүгдэд нэн шаардлагатай мэдээлэл солилцдог байлаа. Янз бүрийн орны нэвтрүүлэгчид эфир эхлэхээс хэдэн минутын өмнө цуглаж, сүүлийн үеийн мэдээ солилцдог байв. Заримдаа энэ уулзалт хөгтэй үйл явдлаар өндөрлөдөг байсан гэж Мигель Бас ярилаа: Эфириийн өмнөхөн нэвтрүүлэгтэй холбоогүй амьдралын талаар яриа өрнөж байлаа. Испани хэлний редакцийн нэвтрүүлэгч яриандаа халж, эцсийн мөчид студидээ гүйхээрээ ирээд, микрофоноо асаагаад, унших эхээ хартал, араб хэлний эх байсныг мэдсэн юм. Тэгээд тогтоосон мэдээгээ ярихад хүрсэн юм. Горбачевын өөрчлөлт шинэчлэлийн үеэр Мигель Бас өвөг дээдсийнхээ эх нутаг испанийн иргэншилтэй болж, 10 жилийн дараа Орос улсаас бүрмөсөн явсан юм. Испани хэлээр ярьдаг улсад очихыг хүссэн гэж Мигель Бас ярив:  Уругвайд тэс өөр нөхцөлд байсан. Тэнд манай байшин цэцэрлэг, усан сантай, холгүйхэн гайхалтай наран шарлагын сайхан газар байлаа. Тэнд зөвхөн хөл бөмбөг, та бүхэн мэдэх тул нэрийг нь дурдаад яах вэ, цусаар дамждаг өвчний тухай мэдээ байнга явуулдаг тул их уйтгартай байсан. Харин энэ үед энд дахин үйл явдал эхэлж байв. Миний оролцоогүй бүгд үргэлжилж байгааг би мэдэрч байна. Мигель Бас өнөөдөр дахин Москвад иржээ. Мэдээж “Оросын дуу хоолой” радиод ажиллахаар ирээгүй л дээ. Тэрээр одоо испанийн “EFE” мэдээллийн агентлагийн орос дахь төлөөлөгчийн газрын тэргүүний хувиар ирсэн ч, анхны ажлаа хэзээ ч мартдаггүй юм. “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор 11-р сард орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын Олон улсын наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Гадаадад оросоор нэвтрүүлэг цацдаг бүх радиог энд оролцохыг урьж байна.
<сонсох>