Орос улсын нутаг дэвсгэрт оршин суугаа ард түмний эв нэгдэл, нягтрал нь Орос улс цэцэглэн хөгжих үндэс юм. Ерөнхийлөгч Д.Медведев Мэдлэгийн өдөр буюу 9-р сарын 1-ий хичээлийн шинэ жилийн эхний өдрийг тохиолдуулан сурагчдад хандан ийнхүү хэллээ. Кремлийн вэб хуудаст үүнийг тавьжээ. Оросын өнөөгийн сурагчид улс орныхоо ирээдүйг зохих ёсоор авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн мэдэгдлээ. Бид та бүхэнд итгэж, найдаж байна. Та бүхэн хамгийн чадварлаг, авьяастай, ухаантай хүүхдүүд та нар хүсэл, мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт найдаж байна гэж ерөнхийлөгч хэллээ:  Орчин үеийн хүн бол боловсролтой, бусдын байр суурь, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй ханддаг байна. Хувийн зайлшгүй зан чанараас гадна бидний гэр Орос улсад энх тайван, дэг журам тогтоох нь амжилтанд хүрэх чухал нөхцөл юм. Орос улсад 140 сая гаруй хүн оршин сууж байгаагаас соёлын ер бусын онцлогтой 180 гаруй үндэстэн ястан байна. Бид 230 гаруй хэлээр ярьж, олон үндэстний нэгдсэн ард түмнийг хамтдаа бүрдүүлж байна. Бидний дунд үнэн алдартан, лал, будда, иуде болон бусад шашны төлөөлөгчид байна. Бид хамтдаа эв нэгдэлтэй шашны орон зай бүрдүүлж байна. Бид нийтийн түүх, нийтийн ирээдүйтэй. Янз бүрийн соёлтой ард түмэн хэдэн зууны турш харилцан бие биеэ ойлгож, тусалж байсан нь улсын түүхэн хөгжлийн үндэс байсан. Ёс заншил, итгэл үнэмшил, шашин, үндэс угсаагаас үл хамааран бид бие биенээ байгаагаар нь хүлээж авч сурах ёстой. Бие биенээ хүндэтгэж, улс оронд үндэстэн хоорондын зөвшилцлийг хадгалах хэрэгтэй байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв.  Хувийн шунахай сэтгэлээр ард түмнийг өөр хооронд нь хэрэлдүүлэхийг эрмэлзэж байгаа хүмүүсийн санаа бүтэхгүй. Учир нь найрамдал, сайн хөршийн харилцаа хорон муу санаа, өш хонзогнолоос илүү хүчтэй гэж Д.Медведев хэлэв. Эх орноо дайснаас хамгаалах шаардлагатай үед янз бүрийн үндэстэн эрх чөлөөний төлөө амь амьдралаа хайрлаагүй болохыг тэр сануулсан юм. Аугаа эх орны дайны жилүүдэд олон үндэстэн, янз бүрийн шүтлэгтэй зөвлөлтийн ард түмэн ижилгүй ялалт байгуулсныг тэр хэллээ. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг ирэх оны 5-р сард тэмдэглэнэ. Манай орны олон сая хүний амь амьдралаар Эх орон, бүх европын эрх чөлөөг олж авсан билээ. Орчин үеийн түүхэнд энэ мэт жишээ бий. Өмнөд Осетид өнгөрсөн жил болсон эмгэнэлт үйл явдлын үеэр ах дүүгийн барилдлагатай ард түмнийг хамгаалахад янз оросын бүрийн үндэстэн босссоныг Д.Медведев үүнтэй холбогдуулан хэллээ. Манай нутаг дэвсгэрт оршин суугаа ард түмний эв нэгдэл, нягтрал бол манай баялаг, бидний хадгалах ёстой давуу тал хэмээн Д.Медведев мэдэгдээд, сурагчдад хандан сайн суралцаж, Орос улс гэх ер бусан агуу том, гайхалтай ертөнцийг хайрлан хамгаалахыг уриаллаа.