Бүх оросын кино урлагийн улсын сургуулийн домогт байшингийн урьд өнөөдөр жүжигчин, найруулагч Василий Шукшины төрсний 80 жил, мөн тус ургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан хөшөө нээлээ. Уран барималын гол баатаруудын нэг нь Василий Шукшин өөрөө юм. Түүний хажууд найруулагч Андрей Тарковский, жүжгийн зохиолч Геннадий Шпаликов нар байна. Тухайлбал Шукшин суугаа, түүний хажууд Тарковский, Шпаликов нар зогсож байгаагаар барималыг бүтээжээ. Баримал бараг 2 метр өндөр юм. Эдгээр домогт хүмүүс Бүх оросын кино урлагийн улсын их сургуулийн оюутны бэлэг тэмдэг хэмээн Москвагийн уран барималч Алексей Благовестнов хэллээ. Найруулагч Сергей Соловьев ийм санаа гаргасан байна. Хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын студи, Оросын киноны бүх найруулагч, оператор, зураач тус их сургуульд дээд боловсрол эзэмшсэн юм. Тус их сургуулийг төгсөгчид дэлхийн 90 гаруй оронд ажиллаж байна.