Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев интернетийн дүрс бичлэгийн эх үүсвэр YouTube-д өөрийн сувгаа нээлээ. Энэ нь ерөнхийлөгчийн вэб хуудас дахь дүрс бичлэгийн блогийн үргэлжлэл бөгөөд интернетийн оросын хэсгийн хэрэглэгчдээс гадна бусад орны орос хэлтэй интернет хэрэглэгчдийн хүрээг нэмэх бодолтой байна гэж Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимкова ярилаа. Түүний хэлснээр You Tube-д бичсэн блогийн эх хувь байхаас гадна ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тавина. Ерөнхийлөгчийн шинэ сувгийг www.youtube.com/kremlin хаягаар авах боломжтой.