Армени, Турк улс дипломат харилцаа тогтоох бодолтой байгаагаа илэрхийлэв. Улс төрийн зөвлөлгөөн 6 долоо хоног үргэлжилж, хоёр протоколд гарын үсэг зурах бөгөөд үүнийг хоёр орны парламентад батлуулахаар өргөн барина. Хэлэлцээг зуучилж буй Швейцари, Армени, Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэ тухай дурджээ. Ереван, Анкара “хоёр орны хооронд тогтоосон хилийг харилцан хүлээн зөвшөөрч”, армен, туркийн хилийг нээх шийдвэр чухал болохыг тэмдэглэв. Турк, Армени улсын хооронд дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд 1993 онд хил хаасан юм. Анкара урьд харилцаа тогтоох хэд хэдэн санал гаргасан билээ. Тухайлбал армян үндэстнийг хоморголон устгасныг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг шаардахаа зогсоох, Карабахын хямарлыг зохицуулах тухай юм. Ереван урьдчилсан шаардлага тавиагүй байна.