0Орос улсад хичээлийн шинэ жил эхэлж байна. Бүх сурагч, оюутан, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн хувьд Мэдлэгийн өдөр буюу 9-р сарын 1 баярын өдөр юм. Уламжлал ёсоор энэ өдөр хичээлийн шинэ жил эхэлснийг тохиолдуулан шугам жагсаал хийдэг. Энэ жил оросын дунд сургуулийн ширээний ард 13 сая гаруй хүүхэд суухаас нэгдүгээр ангид нэг сая 500 хүүхдийг ёслол төгөлдөр хүлээж авч байна. Анхны хичээлийн сэдэв Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярын тухай байна. Үүнээс гадна дунд болон их дээд сургуульд радио зохион бүтээгч Александр Поповд зориулсан лекц болно. Оросын гарамгай эрдэмтний 150 жилийн ойг энэ жил тэмдэглэж байна. Сурагчдыг мөн гэнэтийн бэлэг хүлээж байна. Тухайлбал Москвагийн захиргааны санаачилгаар хүүхдийн бүх цэцэрлэг, нийслэлийн дунд сургуулийн бага ангид өглөөний дасгал зайлшгүй хийлгэх бөгөөд харин ахлах ангийнхан цэргийн албаны үндэс заах курс дүүргэнэ. Үүнээс гадна 1990-ээд онд хассан хөдөлмөрийн хичээлийг аажмаар зааж эхэлнэ.