Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 70 жилийн ойн гашуудлын ёслолд оролцохоор Гданьскт ирлээ. Оросын тал энэ айлчлалыг 70 сая хүний аминд хүрсэн дайны үр дүнг гуйвуулахыг эсэргүүцэх орчин үед олон улсын хэмжээний анхны оролдлого хэмээн үзэж байгаа тухай Загийн газрын тамгын газрын орлогч дарга Юрий Ушаков тайлбарлав. Европчүүд дайнаас бүрэн сургамж авахын тулд дайны эх ундаргыг бүх талаар үнэлэхэд хамтран хөдөлмөрлөх ёстой гэж В.Путин үзэж байна. Өнөөдөр Гданьскт 30 орны төлөөлөгч цуглаж байгаа ч, польшийн тал зөвхөн Орос улстай хоёр талын яриа хэлэлцээ хийх бодолтой байна. В.Путин Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ Украины засгийн газрын тэргүүн Юлия Тимощенко, Нидерландын ерөнхий сайд Ян Петер Балкенеде, Финляндийн засгийн газрын тэргүүн Матти Ванхан, Болгарын сайд нарын Зөвлөлийн тэргүүн Бойко Борис, Хорватын бүгд найрамдах улсын дарга Яндр Косор, Словенийн ерөнхий сайд Борут Пахор нартай уулзана.