Орос улсын эрүүл мэндийн төвд бүтээсэн кардиовизор, компьютерийн спирометр, судасны цохилт хэмжигч, бусад анагаах ухааны инновацийн техникийг энэ жил ашиглана. Дотоодод үйлдвэрлэсэн төхөөргөөр янз бүрийн өвчнийг анхан шатанд нь илрүүлж, өвчин даамжирахаас сэргийлнэ. Санкт-Петербург хотод саяхан болсон инновацийн эмнэлгийн техникийн үзэсгэлэнд оросын эрдэмтэн, инженерийн бүтээлийг тавьжээ. Оросын шинэ бүтээл нь юуны түрүүнд үзлэгийн төхөөрөг юм. Эндэгдлийн гол шалтгаан болж байгаа архаг өвчнийг илрүүлэх үүднээс хүн амыг бөөнд нь үзлэг хийх зориулалттай юм. Тухайлбал зүрх-судас, мөгөөрсөн хоолой-уушгины систем, хавдар, гэмтлийн үр дагавар зэрэг өвчнийг илрүүлнэ. Орос улсад жил тутам сая гаруй хүн зүрхний өвчнөөр энддэг. Уламжлалт кардиограммаар харамсалтай нь 10 өвчтөнөөс ердөө 3 хүний зүрхний ноцтой өвчний илрүүлдэг байна. Кардивизорын тухайд хэлэх зүйл ч байхгүй. “Орос улсад бүтээсэн зүрхний үзлэгийн систем бол хувьсгал юм” хэмээн үндэсний эрүүл мэндийн Лигийн инновацийн анагаах ухааны технологийн чиглэлийн дарга Иван Решетников ярьж байна.  Энэ системийн өмнөх системээс ялгаатай нь зүрхний өвчнийг 30-40 хувь бус 90-95 хувь илрүүлэх магадлалтай. Төхөөргийн ажлын зарчим нь дэлхийн ямар ч орны бүх компаний электрон кардиограф ажилладаг аргад бус тэс өөр зөвхөн оросын төхөөргөд практикт хэрэглэж болох онолын хувьд боловсруулсан аргад тулгуурладаг. 
Хүний зүрхний биогенераторын электрон-динамик загварыг төхөөрөг ажиллах суурь нь болдог. Кардиограммын шүдний хэлбэрээр бус мөчлөгөөс мөчлөгт миокардын ажлын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж үзүүлэлтийг үнэлдэг. “Ийм ноу-хаугаар дохионы зураг авах маш энгийн горимоор бусад төхөөргийн үл гүйцэтгэх дээд зэргийн мэдрэмтгий төхөөрөг бүтээсэн” гэж мэргэжилтэн тэмдэглэжээ. Компьютерийн дэлгэцнээ “зүрхний хөрөг” гарч, өвчилсөн хэсгийг улаанаар ялгасан байна. Минутын дараа зүрхний өвчин байгаа эсэх, өвчин үүсч болох мэдээлэл агуулсан эхийг хэвлэнэ. Өөр нэг ер бусын төхөөрөг нь биоимпендансметр юм. Үүгээр хүний организмд усны харьцаа, булчингийн жин, тосны нэхдэсийг хэмждэг. Олон улсын сансрын станцад оросын биоимпендансмер ажиллаж байгаа. “Манай бусад бүтээл дэлхийд эрэлттэй байна” гэж Иван Решетников ярилаа. Дэлхийн сансрын агентлагууд “Кардиовизор” зүрхний үзлэгийн системийг худалдан авчээ. Ангараг гаригт хүн нисгэхээр бэлтгэж байгаа “Ангараг 500” хөтөлбөрт үүнийг ашиглаж байна. Тэнд биоимпендансметрийг ашиглаж байгаа. Хүний бие организмын булчин, тосны хэмжээ, усны хэмжээг харгалзан хоолны орцыг тодорхойлно. Ойрын үед сансрын анагаах ухааны тоног төхөөрөмжийг хүн амд бөөнөөр нь үзлэг хийхэд ашиглана. Энэ төхөөргийг Эрүүл мэндийн төвийг зайлшгүй байх ёстой төхөөргийн жагсаалтад анх удаа оруулсан юм. Оны эцэст Оросын 83 бүс нутагт 502 ийм төв нээхээр төлөвлөж байна. “Энэ техникийг энэ оны 11-р сард ашиглаж эхэлнэ. Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг сургаж эхлээд байна” гэж үндэсний эрүүл мэндийн Лигийн инновацийн анагаах ухааны технологийн чиглэлийн дарга Иван Решетников ярьж байна.