Кызыл хотод 2009 оны 9-11-нд “Төв Ази хөрш нутгийн ард түмний өв: судлах, хадгалах, ашиглах” олон улсын эрдэм шинжилгээ-онол практикийн хурал болно. Энэ бага хуралд Монгол, Казахстан, Якут, Уулын Алтай, Красноярскийн хязгаар, Хакасиийн зочид оролцоно. Тувагийн бүгд найрамдах улсын Алдан-Маадырийн нэрэмжит Үндэсий музей байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан энэ бага хурлыг зохион байгуулж байна. Музей судлал, орон нутаг судлал, түүх, археологи, угсаатны зүй, шашин судлал, соёл судлал, урлаг судлал, экологи, био олон төрөл зэрэг чиглэлээр бага хурал үргэлжилнэ. Бага хурал орос, тува, англи хэлээр болно.