Оросын домогт дарвуулт хөлөг онгоц “Крузенштейн” Орос улсад ирлээ. Дарвуулт хөлөг онгоц Атлант дамнасан олон улсын экспидицийн төгсгөлд германы Бремерхафен боомтод очжээ. 83 жилийн тэртээ тэр үед “Падуя” нэртэй хөлгийг усанд тавьсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дарвуулт хөлгийг ЗХУ-д өгчээ. Дэлхийг тойрсон Оросын анхны далайчин Иван Федорович Крузенштерний нэрээр 1946 онд дөрвөн шургатай энэ хөлгийг нэрлэсэн байна. Энэ нэрээр хөлөг дэлхийг хоёр удаа тойрж, дэлхийд алдаршсан юм.