Владивостокийн Макаровын нэрэмжит Номхон далайн цэрэг-тэнгисийн хүрээлэнд анх удаа 18 бүсгүй элслээ. Тэд радио холбооны факультетад элсэхийн тулд шалгалт өгөөд зогсохгүй залуустай эн тэнцүү мэргэжил-сэтгэл зүйн сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд “залуу дайчны” курс дүүргэсэн юм. Одоо тэд 9-р сарын 5-нд тангараг өргөх ёслолын ажиллагаанд бэлдэж байна.