Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев европт яригдаж байгаа дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн шалтгааны орчин үеийн зарим тайлбарыг “ичгүүргүй худал зүйл” хэмээн нэрлэлээ. Фашист, Герман болон ЗХУ-д дэлхийн хоёрдугаар дайн дэгдээсэн хариуцлагыг ижилхэн ногдуулсан тухай мэдэгдлийг ерөнхийлөгч ийнхүү нэрлэлээ. Тэрээр Орос улсын телевизийн тэргүүлэх суваг “Россия” телевизээр өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Д.Медведев дэлхийн хоёрдугаар дайныг 20-р зууны томоохон эмгэнэл хэмээн нэрлэсэн юм. Янз бүрийн тооцоогоор 70 сая орчим хүний аминд хүрсэн энэ үйл явдлыг өөрөөр үнэлэх аргагүй гэдэгт тэр итгэлтэй байна. Энэ үйл явдлыг янз бүрийн оронд хэрхэн тайлбарлаж байна вэ?  20-30 жилийн тэртээ Варшавын гэрээний байгууллага, НАТО хэмээх өрнө, дорнын эвсэл сөргөлдөж байсан тэр үед фашизм зохих шангаа хүртсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, фашистын гэмт хэрэгтнүүдийг Нюрнбергийн шүүхээр шүүж, зохих шийтгэл ногдуулсан юм. Үзэл суртлын ялгаа байсан ч, бүгд нэгэн дуугаар үүнийг хүлээн зөвшөөрсөн билээ.  Өнөөдөр харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайныг эсрэгээр үнэлэх явдал ажиглагдаж байна. Өнөө үед бүгд нэг үнэ цэнэтэй болсон мэт боловч, олон улсын байгууллага, хэд хэдэн оронд болж байгаа үйл явдал гайхшил төрүүлж байна гэж ерөнхийлөгч хэллээ.  Балтын тэнгисийн орнууд, Украин хүртэл нацистуудыг улс орныг нь чөлөөлөхөөр тэмцэж байсан үндэсний баатар хэмээн зарлаж байна. Бүгд юу болсныг сайн ойлгож байгаа ч, харилцаагаа муутгахгүйн тулд дальдчиж байна.  Европын орнуудын парламентын ассамблей “Дэлхийн хоёрдугаар дайны хариуцлагыг фашист Герман болон ЗХУ-д ижилхэн ногдуулсныг” Орос улсын төрийн тэргүүн санууллаа. Уучлаарай, энэ бүл ердөө ичгүүргүй худал зүйл юм. ЗХУ-д янз бүрээр хандаж, ЗХУ-ын үеийн улс төрийн дэглэм, тэр үеийн удирдагчдад маш шүүмжлэлтэй хандаж болно. Хэн дайн эхлүүлсэн, хэн хүний аминд хүрсэн, хэн сая сая хүнийг амьдрал, эцсийн дүндээ Европыг аварсан бэ? гэдэг нь асуудлын гол байна. Хэд хэдэн орны ашиг тусад түүхийг гажуудуулах нь зохисгүй гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. Нийтийн түүхт маш болгоомжтой хандахыг тэр уриаллаа. Цагтаа дэлхий дахин нэг үнэлгээ өгсөн тэр асуудалд нямбай хандах хэрэгтэй байна. Тэр эмгэнэлт үйл явдлын дүнд бүрэлдсэн институтыг нураах нь алсын хараагүй хэрэг билээ. Үндэсний ижил байдлаа бүрдүүлж, хөгжлийн шатандаа яваа аливаа улс орны ашиг сонирхолд нийцүүлэн түүхийг гажуудуулахыг бид хүлцэхгүй. 70 жилийн тэртээ болсон 20-р зууны томоохон сүйрлийн эхлэл дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал сургамжийн нэг нь түүхийг гуйвуулах бус түүнээс сургамж авч, ирээдүйгээ бодох явдал юм.