Америкийн “Дискавери” хөлөг Олон улсын сансрын станцад залгагдлаа. Олон улсын станцад залгагдахаас 3 цагийн өмнө шаттл хөлөг тойрог замын цогцолборыг тойрон тэнхэлгээрээ эргэжээ. Шаттл ийнхүү хөдлөх үеэр олон улсын сансрын станцын камераар түүний бүх өнцгөөс гэрэл зургийг нь авч, хамгаалалтын бүрхүүл гэмтсэн эсэхийг шалгажээ. “Дискавери” хөлгийг хөөргөж, тойрог замд гаргасны дараа хамрын хэсгийн бага оврын хоёр удирдах төхөөрөг ажлаагүй байна. 13 хоног үргэлжлэх нислэг дуусах хүртэл эдгээрийн унтараажээ. Энэ нь хөлгийн хөдөлгөөнд нөлөөлсөн байна. Шаттл хөлөг олон улсын санрын станцад шинэ тоног төхөөрөмж хүргэсэн юм. “Шаттл” хөлгийн багийнхан олон улсын сансрын станцыг тоноглох, барилгын ажлаа үргэлжлүүлж байна.