Хятадын эх газрын эрс шүүмжлэлийг үл харгалзан Далай лам ням гаригт Тайваньд ирлээ. Төвдийн шашны тэргүүн 8-р сарын эхэнд “Маракот” хар салхинд ойр дотны хүмүүсээ алдсан арлын оршин суугчидтай долоо хоногийн турш ярилцана. Албан ёсны мэдээгээр сүүлийн хагас зуун жилд тохиосон байгалийн гамшигт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 460-аас давж, 200 орчим хүн сураггүй болжээ. Түүний айлчлал зөвхөн хүмүүнлэгийн шинжтэй болохыг далай лам тэмдэглэв. Тайванийн улс төрийн удирдлага Далай ламтай уулзах тухай мэдээллийг мөн үгүйсгэж байна. Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг Бээжин түүнийг ямар ч хэлбэрээр Тайвань очихыг эрс эсэргүүцсэн юм.