Туркмен улс Каспийн тэнгист цэрэг-тэнгисийн бааз байгуулах бодолтой байна. Улсын тэнгисийн хилийг хүчирхэгжүүлэх шаардлагатай байна гэж ерөнхийлөгч Гурбангулы Бердымухмедов хэллээ. Энэ зорилгоор тэнгисийн усыг хянах үр нөлөөтэй систем байгуулна гэж тэр тэмдэглэв. Туркменистаны хилийн алба орчин үеийн хурдны эргүүлийн хөлөг онгоц авч эхэлжээ. Туркмений цэрэг-тэнгисийн хүчин пуужингаар зэвсэглэсэн орчин үеийн хоёр хөлөг онгоц худалдан авна. Туркмены тэнгисийн хилийг зөрчих, эсвэл тэнд тогтворгүй байдал үүсгэхийг оролдсон бусад дурын хүчин, террористууд, дамын наймаачидтай үр нөлөөтэй тэмцэхийг цэрэг, хууль сахиулах байгууллагад үүрэг болгов. Туркмен цэрэг-тэнгисийн баазтай болсноор Каспийн тэнгист тогтмол тактикийн сургуулилт явуулна.