Польшид болсон нисэх онгоцны үзүүлбэрийн үеэр белорусын Су-27УБ нисэх онгоц сүйрсэн нь онгоцны хаалтад шувуу орсноос үүдэлтэй хэмээн урьдчилсан дүгнэлт хийж байна. Белорусын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Мөрдөн шалгалтын дараа ослын жинхэнэ шалтгааныг тодруулна. Шилдэг нисэгчийн ур чадварыг харуулсан үзүүлбэрийн төгсгөлд Су-27 сөнөөгч нисэх онгоц газар унасан байна. Нисэгчид онгоцоо суурин, үзэгчид дээр буухаас сэргийлэхийг оролдсон тул онгоцноос үсэрч амжаагүй байна. Белорусын Агаарын эсрэг батлан хамгаалахын цэрэг болон Агаарын зэвсэгт хүчний шуурхай-тактикийн баруун хэсгийн командлалын орлогч дарга Александр Морфицкий, мөн сөнөөгч нисэх онгоцны 61 дэх нисэх онгоцны баазын орлогч дарга Александр Журавлевич нар нисэх онгоц жолоодож байжээ.