Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор өнөөдөр Польшийг зорилоо. 70 сая хүний аминд хүрсэн энэ эмгэнэлт үйл явдлын үр дүнг гуйвуулахыг эсэргүүцэх үүднээс ийнхүү айлчилж байна гэж засгийн газар тэмдэглэв. Польшийн засгийн газрын тэргүүн Дональд Тусктэй хийх яриа хэлэлцээний үеэр Варшав “Катыний асуудлыг” дахин хөндөх төлөвтэй. Сталины зарлигаар польшийн хоригдол офицеруудыг буудсан тухай юм. Хоёр талд тохиосон хүнд эмгэнэлт үйл явдал, түүхийн хүнд хуудас өнөө үед хамтран ажиллахад саад болох ёсгүй хэмээн үзэхийг Москва санал болгож байна. В.Путин бусад орны ерөнхий сайд нартай уулзах бодолтой байна. Тухайлбал Украины ерөнхий сайд Юлия Тимощенкотой уулзаж, “хий”, Киевт оросоос зээл олгох асуудлыг хэлэлцэнэ.