Нүүрсний салбар дотоодын зах зээлийн хэрэгцээг найдвартай хангаж, улс орны экспортын байр суурийг хүчирхэгжүүлж байна гэж Оросын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Дэлхийн хямарлын нөхцөлд ч тус салбарыг шинэчилж байна хэмээн Засгийн газрын тэргүүн Уурхайчны баярыг тохиолдуулан нүүрсний салбарынханд баяр хүргэхдээ тэмдэглэв. Уурхайн гүнд орох тоолонд хүний эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгадаг тул олон нийт уурхайчны хүнд хөдөлмөрийг хүндэлдэг болохыг ерөнхий сайд уурхайчдад хандан хэлсэн юм.