Орос улсын Дотоод хэргийн яамны тэргүүн Рашид Нургалиев тус яамны дэгүүр тушаалын ажилтан авилга авбал ажлаас халах тухай санууллаа. Оросын бүс нутагт сарын дотор дэг журам тогтоож, энэ тухай мэдэгдэх захирамжийг саяхан гаргасан тухай сайд телевизд өгсөн ярилцлагадаа дурдав. Авилга авсан хүмүүсийг ажлаас хална гэж Нургалиев хэллээ. Энэ оны 6 сарын байдлаар цагдаагийн янз бүрийн түвшний удирдлагад 274 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.