Орос улсын Алс Дорнодын Магадан мужид Онц байдлын яамны мэргэжилтнүүд эвдэрсэн даланг бэхэлж байна. Усанд автсан Карамкен тосгонд цахилгаан, ус хангамжийг сэргээжээ. Тэнд дулаан хувцас, хүнс хүргэж байна. Хүчтэй урсгалд арчигдсан 11 байшингийн оршин суугчдад юуны түрүүнд тусламж үзүүлнэ. Мужийн засаг захиргаа гамшигт өртсөн хүмүүст материалын тусламж үзүүлж, орон гэргүй болсон хүмүүст шинэ сууц олгоно хэмээн амлав. Аадар бороонд далан эвдэрсний уршгаар 1 хүн амь насаа алдаж, нэг хүн сураггүй байна.