Саяно-Шушены цахилгаан станцын ажилтнууд осол гарсан эхний цагт илүү том хэмжээний осол гарахаас сэргийлсэн. Станцын салбарын захирал Валерий Кяри сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Мэргэжилтнүүд эхний 15 минутанд эвдэрсэн гидроагрегатад цутгаж байсан усыг хааж чаджээ. Үүний дараа ослын горимоор усны хаалтыг нээж, ус далангаас хальж, эвдэхээс сэргийлжээ. Европт томоохонд орох осол 8-р сарын 17-нд Саяно-Шушены цахилгаан станцад гарсан юм. Станцын машины хэсгийн барилгад ус цутгаж, сүйтгэсэн байна. Ослын үеэр 71 хүн үрэгдэж, 4 хүний хувь заяа тодорхойгүй байна.