Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Саяно-Шушены усан цахилгаан станцын ослоос сургамж авч, улс орны техникийн шинэчлэлийн төлөвлөгөөг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Тэрээр телевизээр хэлсэн үгэндээ Орос улс сүүлийн жилүүдэд ЗХУ-аас өвлөсөн хөрөнгөөр амьдарч байна. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэж байгаа усан цахилгаан станцын ихэнхийг зөвлөлтийн үед барьж байгуулсан, шинэчлэх шаардлагатай байна. Тиймээс станцуудад технологийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Ерөнхийлөгч Саяно-Шушены усан цахилгаан станцад гарсан ослын шалтгааныг нягт шалгах үүрэг өгчээ. Станцын ажилтнууд ослын үеэр зохих ёсоор ажилласан. Аврагчид амь бие үл хайрлан ажилласныг төрийн тэргүүн онцлон тэмдэглэллээ. Ослын үеэр хүний амь эрсдсэн нь хамгийн эмгэнэлтэй хэмээн Д.Медведев тэмдэглэв. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохыг холбогдох яамдад үүрэг болголоо.