Бүх чиглэлийн түүхийн зарим байр суурийг эсэргүүцэхэд Орос улс бэлэн байна гэж Кремлийн захиргааны дарга, комиссийн тэргүүн Сергей Нарышкин хэллээ. Үнэн мөнийг тогтоох бус тухайн үеийн хомхойн зорилгоор улс төрийн ашиг хонжоо олох гэсэн оролдлогоос түүхийг хамгаалах шаардлагтай гэж тэр үзэж байна.  Түүхийн ухааны эрх чөлөөний зарчим, ямар ч байсан түүхийн үнэнийг юуны түрүүнд анхны эх сурвалжид үндэслэн эрэлхийлж, хамгаалах ёстой гэсэн ойлголтод бид түшиглэж байна.
Учир нь орчин үеийн улс төрд бараг саяхан болсон үйл явдлыг хүртэл санааны зоргоор тайлбарлах нь ихсэж байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн сэдвийг аваад үзье. Өнөө үед 70 жилийн дараа юуны түрүүнд европын орнуудын улс төрч, түүхчид гадаад улс төрийн талбарт ЗХУ тухайн үеийн дүрмээр ажиллаагүй хэмээн буруутгахыг оролдож байна. Ийм байр суурь хэр үндэслэлтэй болох талаар түүхч Владимир Невежин ярьж байна.  ЗХУ болон Герман улс 1939 оны 8-р сарын 23-нд үл халдах тухай гэрээнд гарын үсэг зурсны ачаар Гитлер халдахгүй байсан гэх баримтаас үүдэн ЗХУ-ыг буруутгаж байна. Фюрер бүр 1939 оны 4-р сард ерөнхий штабдаа Польшийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тушаал өгч, энэ улсыг европын газрын зургаас арчих бодолтой байсан. Герман Польшид халдах мөчид ЗХУ төвийг сахисан тал байсан. Харин тэр үед Польшиг үл хамгаалж, холбоотноо золиослосон англи, францын удирдлага буруутай юм. Тиймээс ЗХУ дайныг үндэслэлгүйгээр дэгдээсэн хэмээн буруутгаж байгаа билээ.  Олонх нь баримтыг өөрсдийн ашиг сонирхолд ашигтайгаар тайлбарлаж байна. Хэн нэгэнд ашигтай дүр зургийн бүрэн бүтэн байдлыг эвдэхгүй тулд бусад үйл явдлын талаар дуугүй өнгөрөхийг эрхэмлэж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Нийтийн түүхийн хүрээлэнгийн дайн, геополитикийн түүхийн төвийн эрдэм шинжилгээний удирдагч Олег Ржешевский тэмдэглэж байна. 
Үл халдах тухай зөвлөлт-германы гэрээ байгуулсны дараа англи, францын төлөөлөгчидтэй цэргийн яриа хэлэлцээнд зөвлөлтийн төлөөлөгчдийг тэргүүлж байсан маршал Ворошилов яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн ч, Их Британийн цэргийн сайд Черчилль долоо хоногийн дараа зөвлөлтийн элчтэй уулзсан юм. ЗХУ 1940 оны 4-р сард АНУ-тай эрчимтэй яриа хэлэлцээ хийж байсан. Үр дүн нь тодорхой. Москва хожим гитлерийн эсрэг эвслийн үндсийг тавьсан хоёр хүчирхэг холбоотонтой болсон.  Түүхээр “тоглох” болчимгүй үйлдэл улам ихсэж байгаад Орос улс түгшиж байна. НҮБ-ын хүрээнд түүхийн баримтыг гажуудуулсан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг шийдэх нь энэ хандлагыг таслан зогсоох арга замын нэг хэмээн Москва үзэж байна. Түүхийг гажуудуулсан этгээдүүдэд дорвитой шийтгэл ногдуулах цаг болсон. Түүхийн баримтаас ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйлдлийг ингэж л таслах зогсооно.