Хятад улсад сүүлийн хэдэн арван жилд анх удаа үнэн алдартны шашны сүмийг арвинааллаа. БНХАУ-д албан ёсны статустай дөрвөн сүмийн нэг нь гэгээн Иннокентийн сүм юм. “Соёлын хувьсгалын” жилүүдэд үнэн алдартны шашны 18 сүмийг нураасан Өвөр Монголын өөртөө засах оронд 1990 онд энэ сүмийг байгуулжээ. 19-р зууны эцэст Хятадын энэ алслагдсан нутагт суурьшсан орос үндэстний үр сад энэ сүмд ирдэг байна. Чит, Өвөр байгалийн Оросын үнэн алдартын шашны сүмийн хамбын ивээлд байдаг энэ сүмд бурханы хөрөг, эд хэрэгсэл, ламын хувцас зэргийг бэлэглэсэн юм.