А/H1N1/ шинэ томуугийн вирус урьд мэдэгдсэн вирусээс 4 дахин хурдан тархаж байна. Томуугаар нас барсан хүмүүсийн 40 хувь нь эрүүл чийрэг залуу хүмүүс байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэмдэглэв. Вирусыг энэ оны 4-р сард илрүүлснээс хойш дэлхийд 2180 хүн томуугаар нас баржээ. Томуугийн дэгдэлтийг таслан зогсоох вакцин хэдэн сарын дараа бэлэн болно гэж ДЭМБ уламжлав. Орос улс энэ вакциныг 10-р сараас үйлдвэрлэж эхэлнэ. Одоо вакциныг клиникт туршиж байна.