Арктик Си хөлөг онгоцны 9 далайчин бямба гаригт Архангельскт гэртээ ирлээ. Тэднийг вокзал дээр ойр дотны хүмүүс нь угтлаа. Хөлөг онгоц сураггүй болсон тухай түүх 3 долоо хоног үргэлжилсэн юм. Модон эдлэл ачсан хөлөг онгоц 7-р сарын 22-нд Финляндын Якобстад боомтоос гарч, Алжирт 8-р сарын 4-нд очих ёстой байсан юм. Долдугаар сарын адагт хөлөг онгоцтой холбоо тасарсан байна. Эстони, Латви, Орос зэрэг улсын 8 иргэн хөлөг онгоцыг эзэлсэн байжээ. Оросын харуулын “Ладный” хөлөг онгоц 8-р сарын 17-нд Арктик Си хөлгийг сулласан байна.