Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу. “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангий хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Орос, монголын ард түмэн Халх голын ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэллээ. Манай сонсогчид голдуу ийм сэдвээр захидал бичжээ.  Манай радиог эртнээс сонсдог Г.Гэндэн бичихдээ: “Зөвлөлтийн идэр залуу охид, хөвгүүд манай эх орон, монголын ард түмэн, манай үр хүүхдийн ирээдүйн төлөө амиа өргөснийг хэрхэвч мартаж болохгүй. Манай ард түмний найрамдал ах дүүгийн барилдлагаар гагнагдсан” гэжээ. Улаанбаатар хотын сонсогч Н.Төрбат бичихдээ: “Орос, Монгол улс эрт дээрээс хамтран ажиллаж байна. Манай найрамдал ахан дүүсийн барилдлагатай. “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж зүгээр ч нэг яридаггүй.” Зөвлөлтийн залуус өөр ард түмний аз жаргалын төлөө амь амьдралаа өргөж байсан 1939 онд зөвлөлтийн ард түмний жинхэнэ чанар танигдсан. Цэрэг эрсийн хашгирах дуу, морьдын төвөргөөн, байлдааны техник, танкны дуу чимээг төсөөлөхөөр нүдэнд нулимс хурдаг. Монголчууд орос хүнийг хараад, “Хараач, орос ах явж байна гэдэг.”  Оюутан ахуй цагаасаа манай радиог сонсож байгаа Ховд аймгийн сонсогч Д.Даваасүрэнгээс бид сонирхолтой захидал хүлээж авлаа. Одоо тэрээр шүүхийн тамгын газрын дарга хийдэг. Тэрээр захидалдаа,  “Би “Оросын дуу хоолой” радиог өндөр үнэлдэг. Манай эхнэр Энхдалай танай нэвтрүүлгийг дуртай сонсдог. ЗХУ задарсан ч, Орос улс урьдын адил дэлхийн тэргүүлэх гүрэн хэвээр байгаа. Орос улсын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Оросын ард түмэн хүнд үе, энхийн цагт ч монголын ард түмэнд тусламжийн гараа сунгасныг би хэзээ ч мартахгүй. Манай радиогийн байнгын сонсогч, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тэтгэвэрт суугаа З.Цэрэнням бичихдээ: “Ажиллаж, хөдөлмөрлөж бидний амьдрал үргэлжилж байна. Энэ аз жаргалтай амьдралыг 1939 онд олж авсан билээ. Манай орны сайн сайхан, эрх чөлөөний төлөө цусаа урсгасан тэр хүмүүс, цэрэг эрс, агуу жанжин нарыг мартаж болохгүй. Энэ тухай санаж, байнга ярих хэрэгтэй. Залуу үе маань эв найрамдалтай, бие биенээ хүндэтгэж, байгалийн баялгаа арвижуулж байгаасай гэж хүсч байна. Эх хүний хувьд залуустаа ямагт аз жаргалтай, сайн сайхан явахыг ерөөе.”  Захидал илгээж, сэтгэл хөдөлгөсөн үг хэлсэн сонсогчиддоо баярлалаа. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Дорнод аймгийн Баян-Уул сумын сонсогч Б.Баяр “Манжурын толгод” дуу явуулахыг хүсчээ. Эрхэм Б.Баяр таны хүсэлтийг дуртаяа биелүүлье. Нэрд гарсан дуучин Д.Хворостовский энэ дууг дуулна. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн сонсогч С.Жамьяансүрэн оросын эрдэм шинжилгээний экспидицийн аялалын талаар ихээхэн сонирхож байгаагаа захидалдаа бичжээ. Өнөөдөр бид Өвөрбайгалийн ДНК цуглуулсан эрдэмтдийн тухай өгүүлнэ.  Генетикч, антропологич, соел судлаач, түүхч, хэл шинжээч багтсан “Байгалийн генеграфик” экспидицийн баг 8-р сард бурид үндэстэн шигүү суудаг Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаар, Буриадын бүгд найрамдах улс зэрэг 3 чиглэлээр ажилласан юм.  Читын улсын их сургууль болон Оросын шинжлэх ухаан академийн Анагаах ухаан генетикийн төвийн хооронд байгуулсан гэрээний дагуу Читын улсын их сургуулийн баазад тулгуурлан энэ бүлгийг байгуулжээ. Хуучин ЗХУ, Монгол улсын нутаг дэвсгэр багтдаг “Хойд Еврази” бүс нутгаар ажиллаж байгаа хэд хэдэн экспидицийн нэг нь энэ юм. Нийт 10 нутаг дэвсгэрт судалгаа хийж байна. Дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь ийн хуваажээ. Дэлхий даяар 4 жил судалгаа хийж байна. Хүмүүс эрт дээр үеэс өдгөө хүртэл дэлхий даяар хэрхэн суурьшсан, оршин суугаа газрынхаа орчин нөхцөлтэй ДНК нь хэрхэн зохицож байсан, хувьслын явцад хамгаалалтын ямар механизм боловсруулсан зэргийг судлахын тулд Байгаль орчим болон Өвөрбайгалийн уугуул оршин суугчдын ДНК-ийн сорьцыг цуглуулах нь “Генографик-Байгал” экспидицийн зорилт юм.  Дэлхийн хэмжээнд 2012 онд дуусах судалгааны дүнд дэлхий даяар ДНК-ийн цагаачлалын замыг гаргаж, янз бүрийн бүс нутгийн ДНК-ийн онцлогийг судална.  Хойд Евразид энэ экспидиц буриад, хаменеан үндэстний ДНК-г цуглуулсан юм. Төсөл дараагийн хээрийн үед үргэлжилнэ. Өвөрбайгалийн экспидицийн гишүүд ДНК-ийн 670 сорьц буюу 670 хүний венийн судаснаас цус авчээ. Шенхэнээс өгсүүлээд осин хүртлэх бүх буриад үндэстнээс цусны сорьц авсан байна. Буриад үндэстний өнөөгийн дүр зургийг гаргана. Экспидицид оролцогчид уугуул хүн амын овгийн бүтэц орчин үед хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэл, дэлхийн хэмжээнд нийгмийн хөгжлийн орчин үеийн шатанд уугуул хүн амын шашны төсөөллийн талаар арвин материал цуглуулжээ. Хөгжмийн завсарлага авцагаая. Төв аймгийн Баянцогт сумын сонсогч В.Энхтайвны хүсэлтийг дуртаяа биелүүлье. Тэрээр нутгийнхандаа хөгжмийн мэндчилгээ дэвшүүлжээ. Алла Пугачевын дууг хүргэе… “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Өмнөговь аймгийн сонсогч Г.Очирдарь “Оросын дуу хоолой” радиогийн нэг нэвтрүүлгээр Москва хотод ангийн мэргэжилтнүүдийн конгресс болсон тухай сонсчээ. Тэрээр энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэхийг биднээс хүсчээ.  ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам 8-р сард биологи-ангийн мэргэжилтнүүдийн Олон улсын холбооны конгрессыг зохион байгуулсан юм. Конгресст дэлхийн тэргүүлэх 40 орны тэр дундаа Монгол улс зэрэг орноос 500 орчим мэргэжилтэн оролцов.  Конгресс 20-р зууны дунд үеээс хойш хоёр жил тутамд нэг удаа болдог. Янз бүрийн орны ангийн мэргэжилтэн эрдэмтэд, биологичид, малын эмч, ан агнуур судлал, анчдын олон нийтийн нэгдэл, улсын удирдах байгууллагын төлөөлөгчид, ангийн амьтныг зохистой ашиглах, тэднийг хамгаалах үйлст хөрөнгө оруулагчид амьтны ертөнцийн нөөцийг удирдах салбарын дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр цугладаг юм. Нэр хүндтэй эрдэм шинжилгээний форум 29 дэх удаагаа зохиогдож байна. Орчин үеийн ангийн аж ахуйг зохистой эрхлэх нь амьтны ертөнцийг хадгалах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн үндэслэлтэй үйлдвэрлэх чухал хэрэгслийн нэг болох нь Конгрессын ажлын үндсэн дүнгийн нэг байлаа. Форумын бүгд хурлын тусгай сэдвийн хурлаар байгалийн сэргээгдэх нөөцийг ашиглах асуудал, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, мөн ангийн амьтныг хамгаалж, ашиглаж, үржүүлэх хэрэгслийн хувьд ангийн аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Үүнээс гадна орчин үеийн ангийн аж ахуй, био олон төрлийг хадгалах үндэсний стратеги, ангийн соёлын түүх, түүний хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг мөн хэлэлцсэн. Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Л.Ёндонсамбуу нэвтрүүлгээрээ орос ардын дуу түлхүү явуулахыг хүсчээ. “Ой, рано на Ивана” дууг “Чибатуха” хамтлаг дуулна. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хэнтий аймгийн сонсогч Д.Гансүх Уулан Алтайн Кош-Агачины нутгийн тухай өгүүлэхийг биднээс хүсчээ. Эрт дээр үед эрдэмтэн-судлаачид эрс тэрс уур амьсгалтай, үзэсгэлэнт байгалтай Уулын Алтайн Кош-Агачийн нутгийг дэлхий дахинаа нээжээ. Орос, алтай, монгол, хятад худалдаачид 19-р зуунд Чуйн тал нутагт худалдаа наймаа идэвхтэй эрхэлдэг байв. Эндээс Чуйн зам үүссэн хэрэг. Кош-Агач Алтайн хамгийн өмнөд цэг билээ. Монголын хил хүртэл дээд тал нь 50 км зайтай. Кош-Агачийн нутгийг цаг агаарын хувьд өмнөд хэсгийн гэж хэлж болох ч, хойд хэсгийн эрс тэрс уур амьсгалтай газар юм. Энд агаарын температур 50 градусаас ховор буудаг.  Жуулчин бүр энд ирдэггүй. Кош-агачид хөл тавьсан хүн энэ үзэсгэлэнт газар гарцаагүй дахин ирдэг . Орос, Монгол, Хятад, Казахстан зэрэг 4 улсын хил нэг цэг дээр огтолцдог үнэхээр гайхалтай нутаг. Энд будда, христос, лал гээд дэлхийн хэд хэдэн шашин хэдэн зуун жилээр зэрэгцэн оршиж байна. Алтайчүүдийн олонх нь бөөгийн шашин шүтдэг.  Кош-Агач нутгийн соёл эрт дээрээс улбаатай. Скиф, түрэг соёлын олон хөшөө дурсгал үүнийг илтгэнэ. Кай буюу хөөмий нь Евразийн ард түмний урлагийн ер бусын төрөл юм. Гайхалтай дуу авиагаар бүгдийг гайхшруулдаг. Татарч буй аадар борооны чимээ, тэгснээ сум тавих мэт исгэрнэ. Уулын голны чулууны чимээ хэдэн зуун настай хуш модны мөчир салхинд намуухан сэвэлзэх мэт санагдан. Хөөмий сонссон хүн хүрээлэн буй орчноо өөрөөр харж, ардын туульсийн баатаруудын дүрд очино. Энэ сайхан нутагт олон цагаар хөөмийлөх нь бий.  Алтай сүрлэг, өндөр уулсын дунд орхигдсон онцгой ертөнц юм. Энд нэгэн цагт олон соёлын төв, шинэ ард түмэн бий болдог газар байсан. Алтайг орчин үеийн бүх түрэг үндэстний эх нутаг гэж тохиолдлоор хэлээгүй.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ өндөрлөж байна. Н.Доржсүрэнгийн хүсэлтээр Людмила Зыкины “Ижил мөрөн урсаж байна” дууг хүргэе. Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг радиогийн www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.
<сонсох>