Шведийн Гадаад хэргийн яамны архиваас оросын сүүлчийн эзэн хаан Николай Романовын гэр бүлд хамаарах үнэт эдлэл илрүүлжээ. Энэ үнэт эдлэл бараг 2 сая еврогийн үнэтэй юм. Эзэн хааны гэр бүлийн олон эдлэлийг 1917 оны хувьсгалын үеэр Шведээс Санкт-Петербуркт сууж байсан элчин сайдын яамны мэдэлд өгсөн юм. Эд зүйлийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээрийг архивын тавцанд тавьжээ. Архивын газрыг нүүлгэх үеэр үнэт эдлэлийг олсон байна. Фаберже болон Булины гэр бүлийнхний урласан алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн товч, 60 орчим төрлийн тамхины сав байжээ. Шведийн 3 хаан, оросын 5 хаан чагт товчийг эдэлж байсан байна. Үнэт эдлэлийг Романовын гэр бүлийн гишүүдэд шилжүүлжээ. Зарим үнэт эдлэлийг намар Лондоны Сотби дуудлага худалдаагаар худалдана.