Ленинградын Атомын цахилгаан станцын эрчим хүчний дөрвөн блокийн нэгийг нь зогсоожээ. Тэжээлийн хөөргийн цуглуулагчид нүх гарсан тул пүрэв гаригт нэг блокийн ажиллагааг зогсоосон гэж Онц байдлын яам уламжлав. Одоо эвдэрлийг засч байна. Станц болон ойр орчмын нутгийн цацрагийн байдал хэвийн байгааг Орос улсын Онц байдлын яамны хэвлэлийн алба тэмдэглэв. Ленинградын атомын цахилгаан станц Санкт-Петербургээс 80 км зайд Финийн эрэгт оршдог.