Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөнөөс АНУ татгалзана. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн тамгын газрын сайд Витольд Ващиковский “Зенник” сонинд ийнхүү мэдэгджээ. Барак Обама Орос улстай тогтоосон харилцаагаа шинээр эхлүүлнэ хэмээн амласан даруйд Вашингтон ч Польшид 10 пуужин амдан сөнөөгч, Чехид радар байрлуулах төлөвлөгөөгөө эргэн харахаар шийджээ. Пуужингийн системийн объект байрлуулах тухай өнгөрсөн оны 8-р сард гарын үсэг зурсан гэрээг Варшав батлаагүй тул Вашингтон урьдын төлөвлөгөөнөөс татгалзахад хялбар байна гэж Ващиковский санууллаа. Пуужингийн системийн ирээдүйн тухай асуудлыг хараахан шийдээгүй гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Филипп Кроули урьд мэдэгдэж байсан юм.