Дэлхийн хоёрдугаар дайны түүх, фашист германыг дарахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг эргэн харахыг өрнөдөд оролдож байгаа нь агуу ялалтын геополитикийн үр длнг эргэн харахад чиглэж байна. Түүхийг гуйвуулахын эсрэг саяхан байгуулсан комиссийн Москвад болсон хуралдааны үеэр Кремлийн захиргааны тэргүүн Сергей Нарышкин энэ тухай мэдэгдэв. ЗХУ-ын залгамж Орос улсад тэр дайны эмгэнэлт үйл явдлын бурууг тохож байна. Ингэснээр улс төр, санхүү, нутаг дэвсгэрийн гомдлыг Оросын талд тулгах бааз бүрдэж байна. Улс төрийн тодорхой захиалгаар орос улсын түүхийн бусад үе, үйл явдлыг гажуудуулж байна гэж Нарышкин хэллээ.