Орос улсын Дотоод хэргийн яамны тэргүүн Рашид Нургалиев Хойд Кавказд террористуудын ажиллагаа идэвхжсэнтэй холбогдуулан тус бүс нутагт аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх тушаал гаргав. Москвад болсон зөвлөлгөөний үеэр сүүлийн үед цуврал халдлага болж, олон хүний аминд хүрсэн Чечень, Ингушет, Дагестанд онцгой анхаарал хандууллаа. Хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу 9-р сарын 1-нд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байна гэж Нургалиев тэмдэглэв. Мэдлэгийн өдөр хэн нэг нь тогтвортой байдал алдагдуулж, баярын арга хэмжээг тасалдуулах ёсгүй гэж сайд тэмдэглэв.