Хоёр Солонгос хилийн заагаар тусдаа оршин суугаа гэр бүлийн гишүүдийн уулзалтыг сэргээхээр тохиролцлоо. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн зуучлалаар БНАСАУ-д лхагва гаригаас болж байгаа яриа хэлэлцээнд ийнхүү тохирчээ. Уулзалт 9-р сарын 26-аас 10-р сарын 1-ий хооронд болно. 1950-1953 оны дайнд хилийн заагаар бие биенээсээ холдсон гэр бүлийн гишүүдийн уулзалт 2000 оны эцсээс сэргэж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нарын ойртох бодлого баримтлах болсон түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн нэг байсан юм. Уулзалтыг 2007 оны 10-р сар хүртэл зохион байгуулсан бөгөөд Хойд Солонгосын талаар хатуу байр суурь баримталдаг Ли Мен Бак Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарсны дараа зогссон юм.