Орос улсын Алс Дорнодод тээврийн системийг хөгжүүлэхэд Өмнөд Солонгос ихээхэн анхаарал хандуулж байна. Холбооны энэ тойрогт ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөлөгч Виктор Ишаев өмнөд Солонгосын удирдлагатай Сөүлд яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Оросын Сибирь нэвтэлсэн төмөр замтай холбох ёстой Солонгос нэвтэлсэн төмөр замын гол шугам барих тухай саяхан гарын үсэг зурсан гэрээг талууд хэлэлцлээ. Төмөр замыг ийнхүү холбосноор Ази-Европ-Ази дэлхийн хамгийн дөт тээврийн хонгил байгуулна. Амур мужид “Восточный”сансрын буудал, Приморийн хязгаарын Владивосток хотод Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн форум болох барилгын ажлыг Сөүл ихээхэн сонирхож байна. Оросын бүтээгдэхүүнийг шингээх томоохон зах зээлтэй, түүхий эдийн нөөц төвлөрсөн Ази Номхон далайн бүс нутагтай харилцаагаа хөгжүүлэхэд Орос улс ихээхэн ач холбогдол өгч байна.