Молдавид өнөөдөр 7-р сарын 29-өөс хойш эмхэлэн байгуулсан шинэ парламентын анхны хурал болов. Сөрөг хүчин, эрх баригч коммунист намын аль нь ч шийдвэрлэх олонх болоогүй. Коммунист нам 48 мандаттай, “Европын интеграцчилалын төлөө” эвсэл 53 суудалтай бөгөөд парламентын шинэ олонх болж байна. Парламент, засгийн газрын сонгуульд энэ хангалттай юм. Одоо коммунист намын удирдагч Владимир Воронин байгаа Ерөнхийлөгчийг сонгоход 61 санал шаардлагатай юм. Хэрэв парламент шинэ төрийн тэргүүнийг сонгож, засгийн газраа баталж чадахгүй бол Кишиневт хоёр засаглал бүрдэнэ. Коммунист намын төлөөлөгчид ерөнхийлөгч, ерөнхий сайдаар үлдэж, парламент тэдний сөрөг хүчний хяналтанд байна.