НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен хоёр талын итгэлцэл, илүү практик хамтын ажиллагаанд тулгуурласан шинэ харилцааг Орос улстай тогтоохын төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Энэ амаргүй зорилт хэмээн тэрээр Туркт айлчлах үеэр мэдэгдээд, одоо зарим нэг нааштай дохио бий болж байна гэв. Ийм харилцаа тогтооход тодорхой алхам хийх нь чухал хэмээн Расмуссен үзэж байна. Энэ бүхэн харилцан ойлголцолд хүрч, Орос улсад ашигтай байна гэж НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.