Саудын Аравид хааны удмын хүний нэг Гадаад хэргийн сайдын хүү, хун тайж Мухммед бин Найефын аминд халджээ. Тэр хөнгөн шархадсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан байна. Лалын шашинтнуудын ариун сар Рамаданыг тохиолдуулан хүлээн авалтын үеэр хүссэн хүн бүр хун тайжид дөхөж баяр хүргэх боломжтой байсан тэр үеэр аминд нь халдахыг завджээ. Тэдний дунд амиа золиослогч этгээд дэлбэрэх хэрэгслийг ажиллуулсан байна. Зэвсэгт этгээдүүдэд хатуу байр суурь баримталдаг хун тайж бин Найеф терроризмын эсрэг ажиллагааг зуучилдаг юм. Үл мэдэгдэх этгээдүүд 4 жилийн өмнө түүний эцэг Дотоод хэргийн сайд Найеф бин Абдул-Азизын аминд халдсан юм. “Аль-Каида” бүлгийн Саудын Арави дахь салбар бүлэг халдлын хариуцлагыг хүлээжээ.