Өнөөдөр Орос улсын нийслэлд “Москвагийн премьера” оросын кино наадам эхэлж байна. Наадмын эхний өдөр Карена Шахназаровын “Палата 6” 19-р зууны оросын зохиолч Антон Чеховын тухай сонгодог бус кино үзүүлж байна. Киноны үйл явдал өнөө цагт болж байгаа бөгөөд сэтгэл мэдрэлийн жинхэнэ эмнэлэгт зураг авчээ. Машины бослогын тухай “Ес” хүүхэлдэйн киног энэ өдөр үзүүлж байна. Голливудын энэ хүүхэлдэйн киног оросын киночид анх удаа продюссерлэжээ. Москвагийн наадамд 100 гаруй кино үзүүлэхээс талыг анх удаа нэгэн зэрэг гаргана. Гадаадын кино наадамд өндөр үнэлгээ авсын киног үзэгчид мөн сонирхоно.