0Өмнөд Солонгосын амжилтгүй харвасан пуужингийн хэсгийг Австралиас оллоо. Сөүл дахь Австралийн элчин сайдын яам Өмнөд Солонгосын засгийн газарт энэ тухай мэдэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын “Чунган ильбо” сонин уламжлав. Хиймэл дагуулыг хамгаалдаг толгойг цагт нь харваагүй, мөн хиймэл дагуулын жин ихэссэн тул тойрог замын тооцсон хэсэгт гаргаж чадаагүй юм. Оросын мэргэжилтнүүд Өмнөд Солонгосын KSLV-1 пуужин тээгчийн эхний угсардаг хэсгийг бүтээсэн бөгөөд тэр хэвийн ажиллажээ.