Палестин-Израилийн энхийн яриа хэлэлцээ ойрын ирээдүйд эхэлж магадгүй хэмээн Британийн “Гардиан” сонинд бичжээ. Иордан голын баруун эргийн еврейн суурингийн талаарх санал зөрөлдөөнийг шийдсэний дараа хэдэн хоногт яриа хэлэлцээг сэргээж болно гэж Израилийн засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Марк Регевийн ярьсныг тус сонин иш татан мэдээлэв. Палестины тэргүүн Махмуд Аббас 9-р сард Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай НҮБ-д уулзахад бэлэн хэмээн автономитын засаг захиргааны төлөөлөгчид тэмдэглэллээ. Палестины нутаг дэвсгэрт Израиль шинэ суурин барих боломжийг зогсоохоо Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху саяхан мэдэгдсэн билээ.