Вашингтоны өмнөх засаг захиргаа нөлөөлөхийг оролдож байсан Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах АНУ-ын саналаас татгалзсанд Польш иргэдийн олонх нь харамсахгүй байна гэж орон нутгийн “Трибуна” сонинд өнөөдөр бичжээ. Барак Обама засгийн эрхэнд гарсны дараа АНУ Польшид пуужин амдан сөнөөгч, Чехид радар байрлуулах асуудлыг хэлэлцэхээ хэдийн болисон гэж тус сонинд бичжээ. АНУ-ын Алабама муж улсын Хантсвилл хотод болсон хэвлэлийн бага хуралд пуужингийн довтолгооноос хамгаалах асуудлаарх тэргүүлэх шинжээчид цугласан ч, энэ сэдвээр “ганц ч үг хэлсэнгүй”. Барак Обама пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахаар улаарайн зүтгэдэг хүмүүсийн нэг биш юм. Орос улс эсэргүүцэж байгаа, хямарлын эсрэг тэмцэж байгаа өнөө үед систем байгуулахад их өртөгтэй, систем үр ашигтай ажиллах эсэхэд улам эргэлзэх болсон юм. Москва эдгээр төлөвлөгөө улс орны аюулгүй байдалд занал хийлж байна хэмээн үзэж байгаа юм.