Гомдол хүлээж авах хараат бус комисст сонгуулийн үеэр зөрчил, булхай их гарсан тухай гомдол ирсээр байгаа тул Афганистанд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүчингүй болж магдагүй байна. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Рамазан Башардуст, Ашраф Гани Ахмазай, Мирвайс Ясини, Саид Жамал Карим Мутасадулла Мазхаби, Бисмилла Шир болон Фурузан Фана /эмэгтэй/ хэд хэдэн нэр дэвшигч Кабул хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн зэрэг ийнхүү мэдэгдэв. Улсын албан хаагчид санал өгөх үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, комисс гомдлыг үл ойшоож байна гэж тэд хэллээ. Афганистанд хуурамч баримтанд тулгуурласан шинэ засаг төр хэрэггүй гэж Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдуллын сонгуулийн өмнөх штабын тэргүүн тэмдэглэв. Олон улсын ажиглагчдын хэлснээр одоогийн ерөнхийлөгч Хамид Карзайн сонгуулийн гол түшиг гэж үзэж байгаа нутгийн өмнөд хэсгийн мужид сонгогчдын ирц маш бага тул одоогийн ерөнхийлөгч сонгуульд тэргүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Талибан хөдөлгөөнхийхөн илт эзэгнэдэг Газни мужийн 16 гацааны 6 нь хязгаарлагдмал хүрээнд сонгууль болж өнгөрлөө. Сонгогчдын олонх нь Абдулла Абдуллаг дэмжиж байгаа нутгийн хойд хэсгийн Балх муж саналын хуудсыг будлиантуулна хэмээн эмээж, санал хураалтын ямар ч дүнг Сонгуулийн төв хороонд илгээхгүй байна. Афганистанд баасан гаригт амралтын өдөр тул сонгуулийн урьдчилсын дүнг зарлахгүй гэж ажиглагчид үзэж байна.