Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко нар өнөөдөр хоёр талын харилцаа, олон улсын тулгамдсан асуудлыг Сочи хотноо хэлэлцэнэ. Шинжээчид түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон Гаалийн холбооны хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар хэлэлцэх хэргийн төлөвлөгөө бэлтгэж байгаа гэж Орос улсын төрийн тэргүүний туслах Сергей Приходько мэдэгдэв. Орос-Белорусын харилцаа оны эхний хагас жилд хямарсны дараа тэд анх удаа уулзаж байна. Белорусын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оросын техникийн шинэ зохицуулалтын шаардлгагыг биелүүлээгүй тул белорусаас сүүн бүтээгдэхүүн оруулахыг Москва хориглосон нь хоёр орны харилцаа хямрах шалтгаан болсон юм. Хожим энэ асуудлыг зохицуулсан байгаа.