Орос улсын 2030 он хүртлэх эрчим хүчний стратегийг өнөөдөр засгийн газар хэлэлцэж байна. Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад байгалийн нөөц, тус салбарын хүчин чадлыг дээд зэргээр үр нөлөөтэй ашиглах нь үүний гол зорилт юм. Төслийн дагуу стратегийн хэрэгжилтийг гурван хэсэгт хуваана. Нэгдүгээрт 2013-2015 онд эрчим хүчний хямарлыг даван туулж, улс орны түлш-эрчим хүчний салбарыг хурдтай хөгжүүлж, шинэчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт 2020-2022 онд түлш-эрчим хүчний салбарын инновацийн хөгжилд тулгуурлан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилт тавиад байна. Дараа нь Орос улс уламжлалт эх үүсвэрийг дээд зэргийн үр ашигтай ашиглах, ирээдүйд түлшгүй эрчим хүчинд шилжих дэвшилтэд технологи бүрдүүлэх ёстой. Орос улс 2030 он хүртэл “Дорно-Сибирь-Номхон далай, Хойд болон Өмнөд урсгал хийн хоолой зэрэг дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлнэ.