Оросын тал Монгол улсын засгийн газрын “Атар газар эзэмших-3” хөтөлбөрийг дэмжих, “Россельхозбанк” НХН-ийн шугамаар 300 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох зарчмын шийдвэрийг дэмжихээ дахин мэдэгдсэн тухай хоёр орны ерөнхийлөгчийн баталсан стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд өгүүлжээ. Монголын атар газрыг хөтөлбөрийн хүрээнд оросын техник, бараа таваарыг худалдан авахад зээлийн хөрөнгийг зориулна гэж урьд мэдэгдэж байсан юм. Олон улсын санхүүгийн байгууллагын өгч байгаа тэр нөхцөлтэй ойролцоо зээл олгох, зээлийн талыг Монгол улс энэ жил авна гэдэгт найдаж байгаагаа С.Баяр илэрхийлэв. Россельхозбанк зээлгийг Монголын банкуудын консорциумд олгоно.