Москва, Улаанбаатар Монгол улсад хийн хоолойн гол шугам барих асуудлыг боловсруулж байна. Орос, Монголын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд холбогдох тохиролцоог агуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол улсад хийн хоолойн гол шугам барих асуудлыг хамтран боловсруулахыг санал болголоо.” Тунхаглалд хоёр орны тэргүүн нар “Улаанбаатар төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн үндсэн капиталыг 250 сая доллароор нэмэгдүүлэх бодолтой байгаагаа баталсан юм. Монгол улсын хөдөө аж ахуй, энэ салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Оросын хөдөө аж ахуйн банкны шугамаар 300 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох зарчмын шийдвэрийг Оросын тал тунхаглалд баталлаа. Тунхаглалд дурдаснаар талууд “харилцан худалдааг либералчлах тухай асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, зарим нэр төрлийн барааг хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх тухай засгийн газар хоорондын гэрээ байгуулах тухай монголын санаачилгыг боловсруулахаар” талууд тохиролцжээ. Тунхаглалд Монгол улс Ази Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын гишүүн болох эрмэлзлэлтэй байгааг Орос улс сайшааж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумы бүрэлдэхүүний тоог өргөжүүлэх зөвшилцөлд хүрсэн тохиолдолд Улаанбаатарын холбогдох мэдэгдлийг дэмжинэ гэжээ.