Дэлхийн болон оросын авто машины үзэсгэлэн энэ оны намар нээгдэнэ. Москва хотын “Крокус Экспо” үзэсгэлэнгийн төвд өнөөдөр нээгдсэн “ИНТЕРАВТО-2009” олон улсын автомашины 5 дахь удаагийн үзэсгэлэн зохион байгуулагчид ийнхүү үзэж байна. Энэ үзэсгэлэн тэмдэглэлт, энэ жил Оросын автомашины зах зээлийн томоохон үйл явдлын нэг байна. Үзэсгэлэнд 16 орны 645 үзмэр тавьжээ. Тухайлбал Белорус, Герман, Дани, Итали, Хятад, Колумби, Арабын нэгдсэн Эмирт улс, Литва, Польш, Саудын Арави, Словак, Тайвань, Турк, Украин, Чех улс бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Оросын автомашины тэргүүлэх компани ВАЗ, ГАЗ, ЗИЛ болон КАМАЗ компани уламжлал ёсоор үзэсгэлэнд оролцоно. Үзэсгэлэн орчин үеийн автомашины салбарыг бодитой харж, оросын авто машины салбарын хөгжлийн ирээдүй, хямарлыг даван туулах замыг тодорхойлоход тус болно гэж шинжээчид үзэж байна.