Оросын эрдэмтэд Кавказын уулын хамгийн өндөр оргил Эльбрусын өндөр уулын мөсийг өрөмдөж эхэлж байна. Тэд дэлхийн эртний агаар мандлын бүтцийг судлахад хөрсний дээж авах бодолтой байна. Цаг уурын өөрчлөлтийн үүднээс энэ судалгаа сонирхолтой юм. Дэлхий дулааралтад хүний хүчин зүйлийн нөлөө хэр бодитой эсэх талаар эрдэмтэд өнөө хир нэгдсэн байр суурьт хүрээгүй байна.