Өмнөд Солонгосын анхны хиймэл дагуулын толгой хэсэгт эвдрэл гарсан тул аппарат тойрог замын тооцсон хэсэгт гарч чадаагүй байна. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн анх боловсруулсан агаар мандал, далайн байдалд ажиглалт хийх зориулалттай сансрын 100 кг аппарат тойрог замын тооцсон хэсэгт гарсангүй. KSLV-1 пуужин тээгчийн угсрах хэсэг хэвийн ажилласан тухай Хруничевийн нэрэмжит оросын төвийн төлөөлөгчид мэдэгдэв.